2018-04-26
зураг
С…ТҮР½РёР¹ Р±РёРµ Р·СƒС€Р³Р°Р½ РёР»СС€С†ТҮТҮР´
2018-04-12
text

Бидний бие нууц нь үл тайлагдах сонин болоод хачирхалтай нэгэн цогц бүтээл билээ. Хүмүүсийн толгойд биеийнх нь тухай маш олон сонирхолтой бодол болон асуултууд эргэлдэж байдаг. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр асуултын хариулт болгож, доорх мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа хүний биеийн тухай сонирхолтой баримтуудтай танилцъя. 

1 Хөгшрөх тусам хөл томордог уу?

Нас ахих тусам хүний булчин, шөрмөс суларч, тавхайн нум хавтгайрсны улмаас хөл бага зэрэг уртсаж өргөн болдог. Нэн ялангуяа таргалалт, чихрийн шижин өвчин болон хавдсан шагайтай хүмүүст илүү элбэг тохиолддог байна. 70-80 нас хүрэхэд хүний хөлний хэмжээ ихэвчлэн нэг размер томорсон байдаг ажээ.

2 Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү даардаг уу?

Эмэгтэй хүний өөхөн давхарга эрэгтэй хүнийхээс зузаан байдаг ба энэ нь төв хэсэгт хуримтлагдаж, дотор эрхтнүүдийн дулааныг хангах үүрэгтэй. Иймд, 4 мөч хүйтэнд илүү мэдрэмтгий байдаг. Хөл, гар хүйтэн болохоор бүхий л бие даарч буй мэт мэдрэмж төрдөг байна. Хэдийгээр ижил температурт байгаа ч эмэгтэй хүний гаран дахь судаснууд эрэгтэй хүнийхээс илүү нарийсч агшдаг тул илүү даардаг. 

3 Настай хүмүүсээс таатай үнэр гардаг уу?

Тийм. Жоохон хүүхэд, дунд эргэм насны хүмүүсээс ч өөрийн гэсэн онцгой үнэр ялгарч байдаг. Хамгийн сонирхолтой нь, нас ахисан хүмүүсээс гардаг үнэр нь илүү зөөлөн, тааламжтай болох нь судалгаагаар батлагджээ.

Настай хүмүүсээс таатай үнэр гардаг уу?

4 Өрөөний температурт байгаа кофе амт муутай байдаг нь үнэн үү?

Зарим хүний амтлах мэдрэхүй нь өрөөний эсвэл түүнээс дээш температурт хоолны молекулыг амсах үед илүү эмзэг болсон байдаг. Халуун кофены гашуун амт сулардаг. Учир нь амтлах эрхтний гашуун амтыг ялгадаг хэсэг нь халуунд тийм ч мэдрэмтгий биш аж. Ямарваа нэг зүйлийн амт чанар үнэрнээсээ болж хүртэл өөрчлөгддөг. Ийм ч учраас халуун кофе нь хөрсөн кофеноос сайхан үнэртдэг байна.

Өрөөний температурт байгаа кофе амт муутай байдаг нь үнэн үү?

5 Давсаг чинэрхэд нойрноос сэрдэг хэрнээ гэдэс эвгүйрэхэд яагаад мэдэгддэггүй вэ?

Гэдсэнд байдаг мэдрэлийн эсүүд нь өтгөн гаргахад ашиглагддаг бүдүүн гэдэсний агшилтыг удирддаг байна. Мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа нь хоногийн системтэй буюу өглөө идэвхжиж, шөнөдөө буурдаг зохицуулалттай. Үүний улмаас бид шөнөдөө өтгөнөө гаргах гэж сэрдэггүй. Харин давсаг бол тодорхой заагдсан шингэнийг багтаах хэмжээтэй бөгөөд энэхүү шингэнийг бөөр тасралтгүй ялгаруулж байдаг. Хүний бие шингэн гадагшлуулахгүйгээр  6-8 цагийг унтаж өнгөрөөх чадвартай. Та ямар нэг өвчтэй, эсвэл унтахын өмнө их хэмжээний шингэн хэрэглэсэн бол шөнө сэрэх магадлалтай. 

Давсаг чинэрхэд нойрноос сэрдэг хэрнээ гэдэс эвгүйрэхэд яагаад мэдэгддэггүй вэ?

6 Галзуу хулгана дээр суухад 5 цул эрхтэн аман дээр гараад ирсэн мэт мэдрэмж төрдөг үү?

Хэрвээ тийм бол энэ зүгээр ч нэг мэдрэмж биш төдийгүй дотор эрхтнүүд үнэхээр хөдөлж байдаг аж. Хамгаалалтын бүс таныг унахаас сэргийлж байдаг ч гэдэс, дотор эрхтнүүд хэвлийн хөндий дотор "нисэж" байдаг. Энэ нь амь насанд аюулгүй ч мэдрэлийн эсүүдийн нөлөөллөөр гэдэс дотор тань аман дээрээ гарч ирсэн мэт санагддаг ажээ.

Галзуу хулгана дээр суухад 5 цул эрхтэн аман дээр гараад ирсэн мэт мэдрэмж төрдөг үү?

7 Бидний хурууны хээ яг юунд хэрэгтэй вэ?

Өмнө нь бид хурууны хээ нь эд зүйлсийг тогтоон барихад тусладаг гэж итгэж байв. Гэвч, Манчестерийн их сургуулийн шинжлэх ухаанч хурууны хээ нь гялгар гадаргуутай биетийг тогтоон барих болоод хуруу, эд зүйлс хоёрын хоорондын хүрэлцээт талбайг багасгахад оролцдог гэж баталжээ. Ингэснээр хурууг гадны биетээс авах гэмтэл, эвэршилтээс хамгаалдаг хэмээн үзэж байгаа аж.

Бидний хурууны хээ яг юунд хэрэгтэй вэ?

8 Үе мөч өвдөх нь цаг агаарыг таамаглан хэлж буй явдал мөн үү?

Энэ нь үнэний ортой. Цаг агаар муудахын өмнө агаарын даралт огцом унадаг. Үүнээс болж биеийн эд эсүүд сунаж, цулцан, өвдөлт үүсгэдэг байна. Энэ нь хүнд мэдрэгдхүйц биш боловч үе мөчний өвчин, үрэвсэлтэй хүмүүст арай хүчтэй илэрдэг. Температурын байдал бас үүнд нөлөөлнө. Температур 10 хэмээр унахад өвдгөнд остеартритын өвдөлт нэмэгддэг гэж Tufts их сургуулийн судлаачид баталжээ.

Үе мөч өвдөх нь цаг агаарыг таамаглан хэлж буй явдал мөн үү?

9 Зогисуулахад яагаад амьсгаагаа түгждэг вэ?

Амьсгал авахгүй үед бие махбодь зогисолтыг үүсгэж буй өрцний таталтыг зогсоох нүүрс төрөгчийн давхар ислийг хуримтлуулдаг. Өрц өөрийн эрхгүй агшихад түргэн амьсгаа авах гэж оролддог. Гэвч энэ нь хэлний ард байрладаг төвөнхийн дээд хэсэг дэх мөгөөрснөөс болж саатдаг байна. 

10 Шүдний аппарат зүүсэн байхад яагаад байрлал нь солигддог вэ?

Энэ нь буйлны ард байрладаг ясны эд эсний алдагдлаас үүдэлтэй. Нас ахих тусам эд эс цөөрч байдаг бөгөөд тамхи татах, шүдний ойролцоох эдийн үрэвслийн үед бас тохиолддог. Хэрвээ их хэмжээний эд эс устаж үгүй болвол таны шүднүүд байрнаасаа хөдлөх болно. 

11 Гүйхэд гэдэс яагаад өвддөг вэ?

Гүйж байх үед цорой агшиж сунаснаар ихэнхидээ баруун хавирганы доод хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Үүнийг намдаахын тулд хурдаа багасгах хэрэгтэй бөгөөд гүнзгий амьсгаа авахаас татгалзаарай.

12 Суганы хөлс яагаад бусад хөлснөөс муухай үнэртдэг вэ?

Хүний биед 2 төрлийн хөлсний булчирхай байдгаас нэг нь гар, хөлөнд байрлаж, ус болон давсны холимогийг ялгаруулдаг аж. Харин суганд орших хөлсний булчирхайн нь тослог бөгөөд бактери үржих боломжыг бүрдүүлсэн байдаг. Бактери суган дахь тосыг идэж буй процесоос болж суганаас эвгүй үнэр гардаг байна. 


2018-04-12
text

АШУ-ны доктор профессор Д.Амгаланбаатар “Хүний бие” хэмээх номын тухай өгүүлрүүн

Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн энэ 21-р зуунд шинжлэх ухааны бүх салбарууд микро болоод нанно хэмжээсийн түвшинд судалгаа шинжилгээ үйлдвэрлэлийг удирдан явуулж гарамгай амжилтанд хүрч байна. Хөгжлийн энэ эерэг хандлагыг дагалдаад манай дэлхийн биосферт зарим талын сөрөг өөрчлөлтүүд гарах болсон. Энэ нь хүний эрүүл аюулгүй орчинд өсөж амьдрах үйл ажиллагаанд зохих хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна. Анагаах ухааны практикт хэрэглэгддэг оношлогооны уламжлалт аргууд үеээ өнгөрөөж эс эдийн түвшинд молекулын түвшинд өвчин эмгэгийг оношилдог соронзон үелэлийн томографф дархлаа эд судлалын судалгааны арга нэвтэрч тодорхой өвчнийг оношлох арга нэг эмч туслах ажилтаны хүрээнээс хальж бүхэл бүтэн эмч судлаачдын баг ажиллаж байж асуудлыг шийдвэрлэдэг болжээ. Ийм нөхцөлд хүн өөрийн биеийн бүтцийн талаар тодорхой ойлголттой байх шаардлага гарч байна. Тэр ойлголт нь хуучин уламжлалт ойлголтоос асар гүнзгийрч идэж байгаа хоол унд, амьсгалж байгаа агаар, эдэлж хэрэглэж байгаа хувцас ямар замаар хэрхэн харилцан үйлчлэлцэж байж, хүн хэмээх дээд хөгжилтэй энэ амьтан эрүүл, урт удаан наслах үүний тулд яавал зохилтойг мэдэх шаардлагатай болжээ. Дээрхи асуултанд хариулж эмнэлгийн бус мэргэжилтэй хүн бие махбодынхоо талаар юу мэдвэл зохилтойг профессор Стив Паркер, Роберт Винстон нар дэлхийд анх удаа хүний биеийн бүтцийг нүдэнд харагдах түвшинөөс нь молекулын төвшинд нь биологи анагаах ухааны мэргэжилийн бус хүмүүст ойлгуулахаар хялбаршуулан анхны “Хүний бие” хэмээх номыг 2007 онд Лондон хотноо хэвлэн гаргасан байна. Энэ ном хэвлэгдсэнээсээ хойш дэлхийн олон орны хэл дээр орчуулагдаж сая шахам айл өрхийн ширээний ном болсон мэдээлэл байдаг. 2008 онд Мон судар хэвлэлийн газар ЭМШУИС-ийн анатомийн тэнхмийн багш нарт Монгол хэл дээр хөрвүүлэх захиалга өгсөн. Үүний дагуу тус тэнхмийн бүх багшлах бүрэлдэхүүн төрлөх хэл дээрээ орчуулж улмаар мон судар хэвлэлийн газар 2009 онд энэ номыг хэвлэж Монголын өргөн олон уншигчидын гар дээр тавьсан юм. Энэ ном хэвлэгдмэгч 2 жил интер номын дэлгүүр дээр оны хамгийн сонирхолтой, олон уншигч худалдаж авч уншсан тэргүүний 10 бүтээлийн тэргүүн байранд шалгарч байсан. Энэ 2013 онд уул номын зохиогчид 3 шинэ бүлэг нэмж, нэмэн засварлаж хэвлэсэн бөгөөд үүнийг нь дагалдаад уул номыг орчуулагч ЭМШУИС-ийн анатомийн тэнхмийн багш нар монсудар хэвлэлийн газар Монгол хэл дээр нэмэн засварлагдаж хэвлэсэн 2-р хэвлэлийг энэ онд гаргаж нийтийн хүртээл болгож байна. Урд өмнө нь энэ номтой төстэй олон ном Орос, Англи, Япон, Франц хэл дээр гарч байсан. Эдгээр номуудаас ялгаатай нь энэ номонд хүний биеийн эрхтэнийг нүдэнд харагдах төвшинөөс орон зайн электрон микроскопын төвшинд хүртэлхи ойлголтыг энгийнээс нарийн луу хүний танин мэдэхүйн логик дараалалд тааруулаад энгийн ойлгомжтой хэлээр бичсэд байгаа юм. Нөгөөтэйгүүр хүний өвчин эмгэгийг оношилдог орчин үеийн асар нарийн багажийн шинжилгээг яаж явуулдаг тухай тулгуур ойлголт өгөхийн сацуу уул багажаас гарч байгаа өгөгдөлийг яаж бүтэцтэй нь үйл ажиллагаатай нь уялдуулж ойлгох талаар боломжийн мэдээлэлийг оруулж өгсөнд байгаа юм. Энэ чанараараа энэ ном мэргэжилийн бус хүмүүс болон биологич эмч хүмүүсийн хүний биеийн бүтцийн талаархи ойлголтын хооронд нь ойртуулж, эмч өвчтөнтэйгээ эрүүл хүмүүстэй ойлголцоход гарын авлага болж бичигдсэнээрээ онцлог юм. Энэ номыг мэргэжилийн бус хүн уншиж ойлгосноороо анагаах ухааны орчин үеийн багаж шинжилгээгээр шинжлүүлж гарч ирсэн өгөгдөлийг бие эрхтэн дээрээ ургуулж ойлгоод өөрийнхөө биед гарч байгаа хувиралыг зохих хэмжээгээр мэдэж, ямар мэргэжилийн эмчид хандах вэ гэдгээ, идээ ундаа явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ гэдгээ төсөөлдөг болж байгаа юм. Энэ чанар нь өвчин эмгэгийг даамжрахаас нь өмнө элдэв буруу зуршлаа биедээ эргэшгүй өөрчлөлт оруулахаас өмнө хаяж мэргэжилийн хүмүүст хандах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Түүнээс гадна энэ ном хүний биеийг 10 эрхтэн системд хувааж, түүнд тохиолдож болох зарим түгээмэл эмгэгийн талаар, түүний илрэх шинж тэмдэгийн талаар, багажийн шинжилгээгээр түүний үед тодорхой эрхтэний бүтэц үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийг бололцооны хирээр бичиж өгсөнөөрөө их онцлог юм.  Орчин үед  том эмнэлэгүүдэд өвчтөн өвчнөө оношлуулахаар орж ирэхэд эхлээд ямар эмч дээр очиж ямар шинжилгээг хийлгэх талаар тодорхой чиглүүлэгч эмч нарын баг дээр очиж зөвлөгөө авч сонгодог. Гэтэл энэ номыг уншиж мэдсэн хүн өөрөө ямар эмч дээр очиж, багажийн ямар шинжилгээгээр орвол оношлох магадлалтайг урьдчилан мэдсэн байдаг. Энэ нь олон эмнэлэг кабинетийн хэсэж өвчин эмгэгээ оношлуулах гэж цаг барах, өвчин нь оношлогдохгүй удаж хүндрэх зэрэг эрсдэлээс зохих хэмжээгээр ангижруулах боломжийг олгож байна. Энэ номыг уншиснаар тодорхой эрхтэн тогтолцооны эмгэг хуучтай боллоо гэхэд түүнийгээ үгдэрч хүндэрхээс сэргийлж идээ ундаа явдал мөрөө  зохицуулах чадварт суралцах бүрэн боломжтой. Түүгээр ч үл барам өөрт нь тохиолдсон өвчинийг эмчлэх ажилбарыг удирдаж байгаа эмчийнхээ заавар зөвлөгөөг буцалтгүй дагах итгэл үнэмшилд хүрч чадна. Энэ номонд бас бие махбод эд эрхтэнээ өвчлүүлэхгүй байх эрүүл ахуй, халдвар хамгаалалын ямар дэглэм журмыг сахих боломтой талаар зохих мэдлэгийг авч чадна. Энэ номыг бүхэлд нь нягт нямбай гүн гүнзгий ухаж ойлгож уншваас анагаах ухааны нилээд гүнзгий анхан шатны мэдлэгтэй болж чадна. Энэ ном мэргэжилийн бус хүмүүст зориулагдаад зогсохгүй анагаах ухааны онол эмнэл зүйн талаар бэлтгэгдэж байгаа эмч, эмнэлгийн ажилтаны ширээний ном болох боломжтой. Учир яагаад гэвэл энэ номонд орчин үеийн багажийн шинжилгээний талаар нилээд нарийн мэдээлэл өгсөн байгаа. Анагаах ухааны их дээд сургуулиудын багш, оюутны өргөн хэрэглээний ном болж байгаа нь хэвлэгдээд гарснаас хойших сүүлийн 2 жилд харагдаж байна. Мөн эмч эмнэлгийн ажилтаны хүний биеийн бүтцийн талаархи ойлголтыг өргөн олон уншигчидад өгөх соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд баримтлах сурах бичиг болж чадсан. Уг номыг зохиогчид англи хэл дээр анагаах ухааны асар нарийн ойлголтыг яаж хялбаршуулж болохын үлгэр дууриалалыг үзүүлж бичсэн. Орчуулагч бид түүнийг нь орчин цагийн Монгол хэл дээр өргөн олон уншигчидад яаж хялбаршуулж ойлгуулах талаар чармайж хөрүүлсэн болно. Энэ номыг зохиогчдын талаар товчхон мэдээлэхэд:

Профессор Роберт Винстон

Дэлхийд алдартай нөхөн үржихүйн мэргэжилтэн бөгөөд Лондоны Империал Коллежид алба хашдаг. Тэрээр ВВС-ийн телевизийн олон нэвтрүүлгүүдийг хийлцсэний дотор “Хүний бие” нэвтрүүлэг нь шагнал хүртэж байжээ. Роберт Винстон DК-аас эрхлэн гаргасан “Хүний бие”, “Хүний анатомоор аяласан гайхамшигт аялал” номын зөвлөх редактороор ажилласан. Мөн тэрээр “Үргүйдэл”, “Энэрэнгүй хандлага”, “Жирэмсэн болох”, “Зохиомолоор үр тогтоох хувьсгал” зэрэг номууд түүний дотор Junior Aventis шагналыг хүртсэн “Намайг юу “би” болгодог вэ?” гэдэг номын зохиогч юм.

Стив Паркер

Зоологийн ухааныг бакалавр цолтой төгссөн бөгөөд Лондонгийн Зоологийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн юм. Тэрээр 200 гаруй ном бичиж, 100 гаруй номыг бүтээх ажилд оролцсоны дотор “Хүний бие”, “Биеийн Атлас” ба “Анагаах Ухааныг Нүдээр Гэрчлэхүй” зэрэг номууд орно. “Phone-Poulens-ийн Шинжлэх ухааны оны шилдэг номд олгох шагнал, “Тimes”-ийн Боловсролд  Нэмэрлэх Мэдээлэлийн оны ном шагналуудад нэр дэвшиж байжээ.

Зөвлөхүүд

Доктор Суе Дэвидсон

Мэргэжилийн олон жилийн туршлагаас гадна, АУ-ны чиглэлийн ном зохиогч, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр DK-аас эрхлэн гаргасан “Хүний биеийг нээх нь“ номын зохиогч ба “Английн АУХ-ны Гэр бүлийн эрүүл мэндийн лавлах” номын АУ-ны дэд редактороор ажилладаг. Мөн DK –аас эрхлэн гаргасан “e.explore”: “Хүний бие”, “e encyclopedia: Шинжлэх ухаан” болон “Английн АУХ-ны Анагаах ухааны зурагт толь бичиг” номуудыг зохиоход хувь нэмрээ оруулжээ.

Доктор Пенни Престон МB ChB, 1989 онд эмчийн мэргэжил эзэмшсэн. Ерөнхий эмчээр хэдэн жил ажилласны эцэст 1996 оноос АУ-ны чиглэлийн номын зохиогч, зөвлөхөөр ажиллах болсон. Пенни АУ-ны олон номуудыг зохиоход хувь нэмрээ оруулсны дотор DK-аас эрхлэн гаргасан “Английн АУХ-ны Гэр бүлийн эрүүл мэндийн лавлах” “Английн АУХ-ны Анагаах ухааны зурагт толь бичиг”, “Хүний биеийн тайлбар толь” зэрэг номууд орно.

2018-04-12
text
 Эмийн тухай ойлголт

Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж буй бодис юм. Эрт үед хүмүүс ургамлын навч идэх, хандалж цай болгон ууж хэрэглэх замаар ургамлыг эм болгон хэрэглэдэг байжээ. Өнөө цагт эм нь уудаг шахмал байхаас гадна зүү,

тариур ашиглан булчин, судсанд тарих тарилга, арьсанд наах наалт болон түрхэх тос гэх зэрэг олон хэлбэрээр хэрэглэгдэж байна. Эмийн үндсэн 2 төрөл бий.
• Жороор олгох эм гэдэгт зөвхөн эмчийн бичсэн жороор худалдаалагддаг эмүүд багтана. Зарим эмүүд буруу хэрэглэвэл аливаа эрсдэлд хүргэдэг тул зайлшгүй эмчийн жороор буюу зөвшөөрлөөр олгогддог ажээ.
• Жоргүй олгох эм гэдэгт ямар нэг жорын бичиггүй эмийн сангаас авч болох эмүүд орно.

Эмийн үйлчилгээ

Эм болгон өөр өөрийн өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг. Зарим нь өвчнөөс сэргийлэхэд туслаж байхад, нөгөө нь өвчин үүсгэгч нянг устгадаг, үлдэх хэсэг нь дархлааг сэргээдэг, эсвэл биеийн даавар, ферментийг нөхдөг гээд эмийн үйлчилгээ олон янз байна. Хүний биемахбодыг тодорхой өвчин тусахаас сэргийлж дархлаа тогтоодог эмийн бодисын төрлийг “вакцин” гэнэ. Харин нянг үхүүлэх үйлдэлтэй олон янзын эм байдгийн нэг хэлбэр нь антибиотик бөгөөд энэ нь нянг устгах, өсөлтийг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг. Зарим эм архаг, удаан явцтай “багтраа” зэрэг өвчинд удаан хугацаагаар хэрэглэхээр заагдсан байдаг бол зарим нэг нь яг одоогоор илэрч буй өвдөлт, загатнаа зэрэг шинж тэмдгийг арилгах, багасгах зорилгоор богино хугацаанд хэрэглэгддэг байна.

Эм биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн бүрийн биемахбод өөр өөрийн өвөрмөц онцлог чанартай байдгаас эмийн бодис хүмүүст харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг. Хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох хүчин зүйлүүдэд нас, биеийн жин, одоогийн биеийн ерөнхий байдал зэрэг нь орно. Эмийг хавсруулж хэрэглэхэд зарим эмийн үйлчилгээ буурах, эсвэл ихсэх, зарим тохиолдолд бүр хортой нөлөө үзүүлж болдог. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эм уухад анхаарах бас нэгэн зүйл нь эмэнд харшилтай байх явдал. Хэрэв харшилтай гэдэг нь тогтоогдсон бол тухайн эмийг ерөөс хэрэглэхгүй байх нь дээр байдаг.

Эмийн гаж нөлөө

Хэдийгээр эмийг зөв, зааврын дагуу хэрэглэсэн ч сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол цөөнгүй бий. Үндсэн үйлчилгээнээс гадна биед үзүүлж буй сөрөг нөлөөллийг “эмийн гаж нөлөө” гэдэг. Нойрмоглох, толгой эргэх, ходоод өвдөх зэрэг гаж нөлөө түгээмэл илэрдэг. Нэгээс олон эмийг нэг дор хэрэглэх нь гаж нөлөөг ихэсгэхийн зэрэгцээ хамт хэрэглэхээр зөвшөөрөгдөөгүй эмүүдийг цуг хэрэглэвэл аминд халгаатай байдалд хүргэх нь бий. Иймд эмч болон эмийн санчид одоо ууж буй бүх эмээ болон өмнө нь уусан эмүүдээ хэлж мэдэгдэх нь чухал.

Эмийг удаан хугацаанд хэрэглэх нь тухайн эмэнд тэвчилтэй байдлыг үүсгэдэг. Энэ нь эмийг байнга ууснаар түүний үйлчлэлийг биемахбод мэдрэх нь багасч улмаар эмийн өмнө нь үзүүлж байсан үр дүнд хүрэхийн тулд тунг нэмж уух хэрэгцээ тулгарахыг хэлдэг. Ийм байдал нь яваандаа аюултай байдалд хүргэх тул эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

2018-04-12
text
 

Зөв хоололт гэж юу вэ

"Бурхан болъё гэвэл хоёр хоолло, буг болъё гэвэл гурав хоолло" 
Манай монголчууд эрт үеэсээ зөв хооллох дүрмийг сайтар мөрдөж ирсэн бөгөөд тэр ч утгаараа эрүүл бие бялдартайгаар 70-80 насыг ануухан зооглож ирсэн баримт бий. Харин өнөө үеийн залуус маань зөв хооллох талаар маш бага ойлголттой байдаг нь нүдэнд өртсөн, сайхан харагдсан бүхнийг хамж шимэн иддэгээс тэр биз ээ. Ингээд зөв хооллох талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Эмчилгээ, сувиллын хоолны нэгдсэн тасгийн эрхлэгч, мастер тогооч, магистр Д.Ганболдтой уулзаж ярилцлаа.


Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ? 

Зөв хооллолт гэдэг нь аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, уаг улирал, өдөр тутмын ажлын нөхцөл байдал зэрэгт тохируулан хоол хүнсээ тааруулж идэхийг хэлнэ. Мөн бид идэхийн төлөө амьдраагүй амьдрахын төлөө идэж буйгаа л зөв ухаарах ёстой юм. 

Ер нь манайхан зөв хооллож чадаж байна уу? 

Манай өвөг дээдэс маань зөв хооллох арга барилыг тун дадамгай эзэмшсэн хүмүүс байсан юм. Жишээ нь, улирлын чанартай хооллодог байлаа. Өвөл нь мах, зуны дэлгэр цагт цагаан идээгээ иддэг байсан нь өвлийн идсэн махнаас биед ялгарч хуримтлагдсан аммиак хорыг цагаан идээгээр ариусган тайлж байгаа арга юм шүү дээ. Тэр ч байтугай хоолыг тус тусад хүүхдийнх, хөгшидийнх, залуусынх гэж ангилан бэлтгэж байсан гэдэг. Энэ туршлагаас ч гэсэн өнөөгийн бид нар авах л хэрэгтэй. 

Хүн өдөрт ямар цагийн хувиараар хооллох нь зөв юм бэ? 

Хүний хооллолтын системд зааснаар өдөрт хоёр цагийн зайтайгаар ойрхон, хөнгөн хооллох ёстой байдаг. Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мэдээж дээрх мэт ойрхон идээд байх чөлөөгүй тул өдөрт гурван удаа ахиувтар хооллочих хэрэгтэй. Шинжлэх ухаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг үндсэн гурван хэсэгт хуваадаг. Үүнд оюуны хөдөлмөр эрхлэгч, хөнгөн хөлөлмөр эрхлэгч, хүнд буюу биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид багтдаг. Жишээ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний хоногийн хоолны илчлэг нь 3300 ккал байх ёстой байдаг. Мөн орой унтахаасаа өмнө хөнгөн хоолыг 2-3 цагийн өмнө идсэн байх ёстой. 

Хоолноос ямар эрдэс бодисыг авах ёстой байдаг юм бэ? 

Хамгийн түрүүнд бид махнаас уураг тэжээлийг авдаг. Сүү цагаан идээнээс кальци, эрдэс бодис, илчлэг зэргийг авах боломжтой. Харин сүүлийн үед иргэд маань хэт цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх болсноор хоол хүнснээс тодорхой витамин тэжээлээ авах боломж нь хомс болоод байгаа. 

Бага насны хүүхдийг хэрхэн хооллох вэ? 

Хамгийн чухал нь хүүхдэд маш амархан боловсрох тэжээллэг хүнсийг идүүлж байх ёстой. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах тараг, сүү, олон төрлийн жимсний нухаш, ногоо зэргийг идүүлэх нь нэгд өтгөн хатахгүй цаг хугацаандаа гарах, бүр цаашлаад зөв хооллолтын дэгт хүүхэд тань суралцах зэрэг ач холбогдолтой. 

Биднийг ярилцаж суутал гаднаас насандаа баймгүй хөнгөн шингэн нэгэн хүн орж ирсэн нь тус тэнхимийн зөвлөх багш, Монгол улсын мастер тогооч С.Баярсайхан гуай байлаа. А.Ганболд бидэнд түүнийг танилцуулах далимдаа "80 хүрч байгаа Баярсайхан гуайнхаа хажууд бид чинь ходоод гэдэс өвдлөө гэж ярихаасаа ичдэг юм" хэмээсэн нь сонирхол татаж, бид зөв хооллолтын тухай яриагаа үргэлжлүүлэн С.Баярсайхан гуайтай хууч хөөрсөн юм. 

Идэж байгаа хоолноосоо болж өвчлөх тохиолдол байх уу? 

Байлгүй яахав. Манай иргэдэд тусч буй өвчлөлийн дийлэнх буюу 70-80 хувь нь дотор, ходоодны өвчин байна. Энэ өвчлөлийн шалтгааны мөн л 70-80 хувь нь буруу хооллолтоос үүсдэг нь тогтоогдсон. Зөв хооллохын хамгийн чухал зүйл бол тухайн хоолны найрлага, чанартай нягт холбоотой байдаг. Тэрхүү хоолны найрлагад хүнд өгөх ёстой гурван үндсэн бодис байдаг нь уураг, өөх тос, нүүрс ус гурав юм. Эдгээр бодисын харьцаа зөв байх ёстой бөгөөд насанд хүрсэн хүн хоолноосоо дунджаар уураг 80-90 гр, өөх тос 80-10Огр, нүүрс усыг 400-500гр авах шаардлагатай байдаг. Гэтэл манайхны нэг өрөөсгөл ойлголт байдаг нь өөх тостой л бол чанартай, дан ганц ногоог мөн амин дэмтэй хэмээцгээдэг. Харин хүнд тамир тэнхээ өгдөг гол хүчин зүйл нь нүүрс ус байдаг бөгөөд энэ нь ногоо, гурил, будаанд ихээр агуулагддаг юм. Мөн энэ бүхнээс гадна хоолноосоо төрөл бүрийн витамин, эрдэс давс, ус зэргийг авах ёстой бөгөөд эдгээр нь хүний биед илчлэг өгөхгүй ч амьдралд зайлшгүй шаардлагатай, эдгээрийн аль нэг нь дутаглахад л хүн өвчилж байдаг. Мөн дан ганц хоолноосоо илчлэгийг аваад зогсохгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь тухайн хүнийхээ сэтгэл санааг татаж байвал бас нэгэн зохистой хооллолтын шинж юм. Хоолоор хүртэл хүнийг сувилж болдог. 

Хоолоор хүнийг сувилна гэлээ. Энэ талаараа тодорхой ярихгүй юу? 

Эмч нар өвчтнөө үзээд мэдээж өвчнийх нь оношийг тавина. Гэтэл өвчний шалтгаан бол дээр хэлсэн эрдэс бодисын аль нэг нь дутагдсан байж таараа. Жишээ нь төмөрлөг дутсан байна гэсэн оноштой бол бид аль болох төмөрлөг ихтэй бүтээгдэхүүн оролцсон хоол өгдөг. Бөөр нь өвчилсөн бол давс, ус бага орсон хоол өвчтөндөө өгнө. Сувилгааны хоолны технологи, хийх дараалал зэрэг нь их нарийн дэгтэй байх ёстой.